Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 01 дүгээр сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Цахир , Өгийнуур сумдын нутгаар 23,0 – 25,0 градус , бусад сумдын нутгаар 12,5 – 19,0 хүйтэн байлаа. Тариат, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2 -3,9 градусаар хүйтэн, Эрдэнэмандал, Хангай, Өлзийт, Өгийнуур, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар 0,9 -4,4 градусаар дулаан байна. Агаарт өдөртөө Тариат, Хангай, ӨндөрУлаан, Чулуут, Өлзийт, Цахир сумдын нутгаар 10,0 -16,0 градус, бусад сумдын нутгаар 1,0 - 7,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Тариат, ӨндөрУлаан, Чулуут, Хангай, Өлзийт сумдын 31,0 -35,0 градус, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 24,0 -29,0 градус, бусад нутгаар 21,0 – 23,0 градус хүйтэн байна. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Тариат, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 3 -8 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: :Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган сумдын нутгаар 16,0 -19,0 градус, бусад сумдын нутгаар 21,0 -23,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган сумын нутгаар 4,0 градус дулаан, бусад сумдын нутгаар 4,0 - 9,0 градус хүйтэн байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө Төвшрүүлэх, Хайрхан сумдын нутгаар 28,0 -29,0 градус ,бусад сумдын нутгаар 30,0-36,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Өлзийт, Хотонт,Өгийнуур сумдын нутгаар 1 өдөр цас орж, 0,0 – 0,6 мм тунадас унасан байна. Хамгийн их нь Өгийнуур суманд 0,6 мм, хамгийн бага нь Хотонт, Тариат, Эрдэнэбулган сумдын нутгаар 0,0 мм тунадас унасан байв. Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл, Хашаат, Чулуут, Хангай, Жаргалант, Хайрхан, ӨндөрУлаан, Булган,Цахир сумдын нутгаар цас ороогүй байна. Тариат, Өгийнуур, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим , бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 3 – 10 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Жаргалант сумын нутгаар секундэт 10 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Жаргалант сумын нутгаар 1 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна. Аймгийн ихэнх сумдын нутгаар цасны дундаж өндөр 0 – 5 см, цасны дундаж нягт 0,18 г/см3 байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, мал нэмэгдэл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Мал өвөлжилтийн байдал хэвийн байна. Батцэнгэл, Хашаат, Хайрхан сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа